Бидний тухай

 

КСАНГО ХК –бүх дэлхийн хэрэглэгчдэд мангостаны ундаа, КСАНГО шүүсийг амтлах боломжийг олгосон дэлхийн анхдагч компани.

 

КСАНГО шүүс нь үйлдвэрлэлийнхээ төгс томьёоны тусламжтайгаар, мангустин жимсний бүхий л гайхалтай шинж чанаруудыг хадгалан үлдсэн болно.

 

КСАНГО (XanGo) компани–шинэ ангиллын бүтээгдэхүүний хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгч бөгөөд, 2002 онд бүх дэлхийн хэрэглэгчдэд зориулан азийн мангостан жимсээр бэлтгэсэн дээд зэргийн ундаа – КСАНГО шүүсийг зах зээлдгаргасан анхны компани билээ.

 

Өнөөдөр КСАНГО компани нь олон улсын 41 зах зээл дээр ажиллаж байна. КСАНГО шүүсний дэлхий даяарх жил болгоны худалдаа 500 сая ам.долларыг давдаг бөгөөд улам өссөөр байна!

 

Компанийн үндэслэгчдийн нэг, одоо Захирлуудын Зөвлөлийн гишүүн болсон Жо Мортон бол мангустин жимс ба түүний онцгой мөн чанарт итгэсэн хүн юм. Энэ жимстэй танилцсан түүний түүх хэдий нь хэдэн арван удаа дурьдагдсан ч, түүнийг дахин өгүүлье: тэрээр зүүн-өмнөд Азийн зуны кафены задгай сүүдрэвчид суугаад “Хатанжимс”-ийг амссан юм. Жимсний амт түүнийг сэтгэлийн гүнд хүртэл бишрүүлэв, тэр урьд нь ийм зүйлтэйхэзээ ч тааралдаж байгаагүй бөгөөд мэдээж түүнийг мартаагүй юм! Энэ гайхалтай амттаны төрүүлсөн сэтгэгдэл нь Мортоны бүхий л үйл ажиллагааны ба компани байгуулах үндэс суурь нь болсон юм.

 

Өмнө нь амсаж байгаагүй жимстэй ингэж даруухан танилцсан нь мангустины ба түүний шүтэн бишрэгчдийн хувь заяаг үүрд өөрчилсөн бөгөөд асар том хэмжээний масштаб ба  хэлбэртэй болж өссөн билээ.

 

Компанийн албан ёсны сайт www.xango.com

   

Шүүс үйлдвэрлэгч WILD Flavors, Inc.

 

Бүх дүрмийн дагуу сертификат авсан.

Сертификатын ишлэл: http://www.wildflavors.com/?page=certifications

 

КСАНГО ШҮҮС –энэ бол гашуун-чихэрлэг амттай, сэрүүцүүлдэг, мангустин жимсний байгалийн өнгөөрөө ялгардаг мангостан жимсний жинхэнэ ундаа юм. Шүүсний зөөлөн эдийн патентлагдсан томьёонь мангустин жимсийг бүхэлд нь: түүний бараавтар, улаан-час улаан тэжээллэг хальснаас эхлээд, мангостан жимсний ашигтай, анагаах бүх шинж чанар нь байдаг шүүсэрхэг цагаан зөөлөн эдийг хүртэл ашигладаг.

 

МАНГОСТИН нь зөвхөн зүүн-өмнөд Ази ба Таиландын (ингэхэд, энэ жимс Таиландын үндэсний баялаг!) бүсийн төгс нөхцөл байдалд л ургадаг нандин жимс юм. Энтузиастууд мангостаныг өөр газарт ургуулахыг оролдсон боловч зөвхөн Австрали, Өмнөд Америк ба Карибын арлуудын бага хэмжээний хэсэг газарт л хязгаарлагдмал амжилтанд хүрсэн билээ.

 

XANGO, LLCкомпаниасISO стандартын шаардлагад нийцдэг КСАНГО шүүс нь дээд зэргийн чанартай болохыг баталж байна.  Анхдагч түүхий эд ба бүтээгдэхүүн нь  хэрэглэгчдэд хүрэхээс өмнө чанар ба аюулгүйн стандартын 220 гаруй удаагийн шалгалтанд ордог.

 

Дэлхийн аль ч цэгт КСАНГО шүүсийг хэрэглэж буй хэрэглэгч болгон дараахь шинж чанарыг агуулсан бүтээгдэхүүнийг баталгаатайгаар авдаг билээ:

  • Мангостины шинэ жимсэнд агуулагддаг тэжээллэг бодисын бүх спектр байгаа (үнэн хэрэгтээ КСАНГО шүүс нь – үйлдвэрлэх явцад мангостин жимсийг бүхлээр нь ашигладаг ганцхан бүтээгдэхүүн юм).
  • Дээд зэргийн чанартай  ундаа –премиум ангиллын үүрэгт ундаа.
  • Юутай ч харьцуулашгүй амт, гайхамшигтайгаар анхилах шинэхэн үнэр.
  • Мангостины маш хүчирхэг, биологийн идэвхит бүрэлдэхүүн болох ксантоны дийлдэшгүй хүч чадал.
  • Хиймэл үнэр, будаг, нэмэлт чихэрлэг амт оруулагч  бодис агуулаагүй байгалийн бүтээгдэхүүн.
  • Хэдэн арван жилийн шинжлэх ухааны судалгаа.
  • Бүх насныхан хэрэглэж болох ундаа.


Warning: Unknown: 2 result set(s) not freed. Use mysql_free_result to free result sets which were requested using mysql_query() in Unknown on line 0